ОХУ-ын Белгород хотын "Шорса" гэх нэртэй гудамжинд байрлах орон сууцны барилгын аравдугаар давхраас нэгдүгээр давхар хүртэл нэг орц бүхэлдээ нурсан хэрэг өнөөдөр /2024.05.12/ гарсан байна.
Энэхүү барилгын нурангиас 12 хүнийг аварсан бөгөөд тэдний хоёр нь хүүхэд байна гэж ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлсэн байна. Мөн Украины зэвсэгт хүчин Белгород хот руу дайрсны улмаас олон давхар орон сууцны барилга руу сум туссан гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Тодруулбал, Украины агаарын дайралтыг няцааж Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд “Точка-У” загварын зургаан пуужин, “Вампир MLRS” дөрвөн пуужинг устгасан. Харин сөнөсөн “Точка-У” пуужингийн хэлтэрхийнүүд Белгород хотын орон сууцны барилгад гэмтэл учруулсан” гэж тайлбарлажээ. Харин Белгород хотын тус барилгын нуранги доороос амь үрэгдэгсдийг сонсохын тулд "чимээгүй байдал" зарласан байна.
Эх сурвалж: BBC
ВИДЕО: Оросын Белгород хотын орон сууцны барилга пуужингийн хэлтэрхийд оногдож, нэг орц бүхэлдээ нурсан хэрэг гарчээ https://t.co/tfjo9UVp9g pic.twitter.com/Y0hTvl3RmG
— iSee.mn (@iSee_MN) May 12, 2024