Гэрээсээ гараад сураггүй алга болсон малчны цогцсыг Идэр голоос олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Гэрээсээ гараад сураггүй алга болсон малчны цогцсыг Идэр голоос олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Арал” гэдэг газар тавдугаар сарын 09-ний өдрийн 20:00 цагийн орчим малчин Г нь мотоциклтой гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 10-ны өдрийн 13:07 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд малчин Г-ыг эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 12-ны өдрийн 07:30 цагаас дахин эхлүүлж, мөн өдрийн 15:30 цагт “Дангийн тархи” гэдэг газарт “Идэр” голын 1.5 метрийн усны гүнээс цогцсыг олж, гарган Цэцэрлэг сум дахь Цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаад шилжүүлж өгсөн.