ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайдын орлогч асан Андрей Белоусов гэх хүнийг Оросын Батлан хамгаалахын сайдаар томилох санал тавьсан талаар BBC агентлаг мэдээлжээ. Харин В.Путин Николай Патрушевыг “өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан” Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгуг томилсон байна. Мөн В.Путин ОХУ-ын гадаад хэргийн сайдаар С.Лавровыг эргүүлэн томилох санал дэвшүүлжээ. Түүний саналыг энэ сарын 13, 14-нд Оросын төрийн думаар хэлэлцэх аж.
Эх сурвалж: BBC