Туул голоос нэр, нас, хаяг нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцос олджээ

Туул голоос нэр, нас, хаяг нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцос олджээ

"Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Туул голын усанд нэг хүний цогцос байна. Гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт энэ сарын 12-ны өдрийн 13:10 цагт ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эмэгтэй хүний цогцос “Туул” голын эргээс 30 орчим метрт голын салаанд хайргадаж тогтсон байсныг аврах завь ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.