Нам, эвслүүд маргаашнаас эхлэн нэр дэвшигчдээ тодруулна

Нам, эвслүүд маргаашнаас эхлэн нэр дэвшигчдээ тодруулна

Хууль заасан хуваарийн дагуу сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Тодруулбал, нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 14-20-ны хооронд тодруулах хуулийн хугацаатай. Энэ удаагийн сонгуульд нэг нам, эвсэл 128 хүнийг нэр дэвшүүлнэ.

Эрх баригчдаас эхлээд сонгуульд оролцох эрхээ авсан 23 нам, хоёр эвслийн горилогчид өнгөрсөн хугацаанд иргэдтэй уулзалт хийсэн. Тэгвэл горилогчид энэ сарын 14-20-ны хооронд нэр дэвших эрхээ намаасаа авна. Тус нам энэ сарын 20-нд Бага хурлаа товлосон бөгөөд энэ хурлаас нэр дэвшигчид албан ёсоор тодорно. Ингэхдээ хоёр удаа хийлгэсэн рэйтингийн судалгааны үр дүнг харгалзана гэдгийг намын удирдлагууд хэлж байгаа. Харин АН-ын тухайд Үндэсний бодолгын хорооны хурлаараа нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд мөн л энэ сарын 20-нд хийхээр товлоод байгаа.