“Морин Хуурын Чуулга”-ын “Чөлүгэн” морин хуурын дөрвөл нь анх 1996 онд Б.Бүргэдбаатар, Д.Түвшинсайхан, Х.Лханаасүрэн, Р.Амарбаяр гэх 4 гишүүнтэй байгуулагдаж 1998 онд анхны бие даасан тоглолтоо хийж байжээ.
Үүнээс хойш “Чөлүгэн” морин хуурын дөрвөл нэрийн дор үе, үеийн гишүүд солигдон ирсээр 2021 оноос 4 дэх үеийн хөгжимчид залгамжлан уран бүтээлээ туурвисаар байна. Монгол улсын соёлын элч, тэргүүн зэргийн “Чингис Хаан Одон”-т Морин хуурын чуулгын “ЧӨЛҮГЭН” Морин хуурын дөрвөл нь үндэсний, сонгодог, том, жижиг хэлбэрийн олон зохиол, бүтээлүүдээс бүрдсэн урын сантай юм.
Бүрэлдэхүүн:
- М.Бат-Өлзий /I морин хуурч/
- Ц.Анхбаяр /II морин хуурч/
- О.Төмөрхуяг /III морин хуурч/
- М.Мөнхбат /их хуурч/ гэсэн Морин хуурын чуулгын залуу үеийн дөрвөн хөгжимчнөөс бүрдэнэ.
Энэхүү дөрвөл нь Д.Дарьзавын нэрэмжит “Цэнгэлийн эгшиг” уралдааны “Гран При”, "Алтан Намар" хөгжмийн наадмын "Тэргүүн байр"-ын шагналыг тус тус 2023 онд хүртэж байсан юм. "Чөлүгэн" дөрвөлийн анхны бүрэн хэмжээний тоглолт 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр 18:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна. Эрхэм үзэгч, сонсогчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 2024.05.18 | 18:00 Улсын Филармонийн Концертын танхим Тасалбарыг ticket.mn болон Улсын Филармонийн кассаас Дэлгэрэнгүйг: 99084957, 88003041, 95500027-с