Харьков мужийн фронтын томоохон хэсгүүдэд “хамгаалах тулаан” үргэлжилж байна гэж В.Зеленский мэдэгджээ

Харьков мужийн фронтын томоохон хэсгүүдэд “хамгаалах тулаан” үргэлжилж байна гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Харьков мужийн хил орчмын бүс нутгууд өнгөрөгч баасан гараг /2024.05.10/-ийн өглөө Оросын армийн довтолгоо, их хэмжээний буудлагад өртөж эхэлсэн байна. 

Харин АНУ-ын тал, "Оросын тал Украин дахь довтолгоогоо эрчимжүүлнэ гэдгийг мэдэж байсан. Энэхүү довтолгоонд Украины хүчин чадал өндөр бэлтгэлтэй байгаа бөгөөд Оросын арми дайны талбарт амжилт үзүүлнэ гэдэг нь эргэлзээтэй" гэсэн юм. Тэгвэл Украины Харьков мужийн хэд хэдэн тосгонд тулаан болж байгаа талаар тус улсын Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2024.05.12/ мэдээлэл хийсэн байна.

Тэрбээр, "Харьков мужийн фронтын томоохон хэсгүүдэд “хамгаалах тулаан” үргэлжилсээр байгаа бөгөөд өнгөрөгч баасан гарагт Оросын цэргүүд хуягт техникийн хүчээр өргөн цар хүрээтэй давшилтын ажиллагааг явуулж эхэлсэн. Саарал бүсээс дайны бүс болон хувирсан тосгод бий. Тэдгээрийн заримд нь эзлэн түрэмгийлэгчид байрлалаа бэхжүүлэхийг оролдож байгаа бол заримыг нь давшилтаа үргэлжлүүлэхэд ашиглаж байна" гэжээ. 

Эх сурвалж: BBC