Эрдэнэбулган сумын "Далийн баярт" УИХ-ын гишүүн Д.Батлут, дуучин Б.Сарантуяа, Никитоны Б.Батчулуун нар оролцжээ

Эрдэнэбулган сумын "Далийн баярт" УИХ-ын гишүүн Д.Батлут, дуучин Б.Сарантуяа, Никитоны Б.Батчулуун нар оролцжээ

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг “Далийн баяр-2024” Бямба гарагт /2024.05.11/ болж, 4300 гаруй хүн үзжээ.

Харин Далийн баярын нээлтэд УИХ-ын гишүүн Д.Батлут, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар оролцсон байна. Мөн баярт зориулсан үдшийн цэнгүүнд болж МУГЖ Б.Сарантуяа, Никитон хамтлагийн ахлагч, МУУГЗ Б.Батчулуун, МУСТА Б.Гүрбадам, Р.Болортуяа, Voise Mongolia шоуны ялагч Х.Ядам, Ц.Энгүүн нар оролцжээ.




Өнөөдөр гахай өдөр

22 цагийн өмнө