Өнөөдөр, маргааш /2024.05.13-14/-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.
Нөгөөдөр буюу энэ сарын 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. Энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.