ВИДЕО: 2024 оны Олимпын бамбарыг тээвэрлэсэн "Белем" дарвуулт хөлөг Францад хүрчээ

ВИДЕО: 2024 оны Олимпын бамбарыг тээвэрлэсэн "Белем" дарвуулт хөлөг Францад хүрчээ

Парист болох 2024 оны Зуны Олимпын бамбар тавдугаар сарын 8-нд /2024.05.08/ Францын нутагт хүрчээ. Бамбарыг тээвэрлэсэн "Белем" дарвуулт хөлөг тус улсын хоёр дахь том хот болох Марсэлийн өмнөд эрэгт очсон байна. Улмаар тус улс дахь аяллаа эхлүүлээд буй аж. 

Өнгөрсөн сарын 16-ны өдөр Олимпын өлгий Грек улсын Хера сүмд урласан бамбар 27-ны өдөр Афин хотоос баруун өмнө зүгт орших Пирей боомтоос хөдөлж 12 хоног аялаад Францад очиж буй юм. Бамбарыг угтан авах ёслол ерөнхийлөгч Эммануэль Макрон, тэргүүн хатагтай тэргүүтэй 100 мянга орчим хүн оролцсон байна. 

ВИДЕО: