Казахстаны Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаевыг эхнэр Салтанат Нукеновагаа олон цагийн турш зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгаж тус улсын шүүхээс 24 жилийн хорих ялыг өнөөдөн /2024.05.13/ оноожээ. Харин К.Бишимбаевын үеэл Бакытжан Байжановыг гэмт хэргийг нуун дарагдуулж, мэдээлээгүй хэрэгт буруутгаж 4 жилийн хорих ялыг оноосон байна.
Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, "өнгөрөгч 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр К.Бишимбаев нь Астана хотын нэгэн ресторанд эхнэр С.Нукеновагаа олон цагийн турш зодож амийг нь хөнөөсөн бөгөөд рестораны эзэн Б.Байжановоос ажилтнуудаа явуулж, хяналтын камерын бичлэгийг устгахыг хүссэн байна. Харин К.Бишимбаев гэм буруугаа шүүхийн өмнө хүлээгээгүй бөгөөд эхнэр С.Нукеновагаа зодсон нь үхэлд хүргээгүй гэжээ. Сонирхуулахад, К.Бишимбаев 2016 оны тавдугаар сараас мөн оныхоо арванхоёрдугаар сар хүртэл Казахстаны Эдийн засгийн сайдаар ажиллаж байжээ. Тэрээр 2018 онд авлигын хэргээр 10 жилийн хорих ял сонсож, 2019 оны аравдугаар сард тэнсэн суллагдсан аж.
Эх сурвалж: Reuters