ФОТО: Нутагтаа жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Хонгорын гол"-ын малчид сурталтад хамрагдаж европ хоол хийж сурчээ

ФОТО: Нутагтаа жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор "Хонгорын гол"-ын малчид сурталтад хамрагдаж европ хоол хийж сурчээ

Аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчид хүлээн авахтай холбоотойгоор жуулчлалын зорин очих гол бүсүүдийн нэг болох Өмнөговь аймгийн Хонгорын голд байрлах жуулчны бааз, гэр буудлаар үйл ажиллагаа явуулж буй иргэд, малчдад анх удаа европ хоол хийх сургалтыг оржээ.

Улмаар холоос зорин очиж сургалт орсон бага хамт олон тус бүсийн малчдыг зочин болон мал аж ахуйн ажлаас үүдэж бүрэн оролцохгүй хэмээн төлөвлөсөн ч малчид бүрэн эхээр ирэхээс гадна, дахин сурах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тус сургалтаар хямд төсвөөр, хадгалалт даах чадвартай, олдоц сайтай бүтээгдэхүүн ашиглахыг зорьсон байна. Жишээлбэл, элэг, үхрийн хэл зэргээр үндсэн хоол хийхээс гадна. Европ хоолны онцлог, хүнсний үл зохицол, таваглалт, ширээ засалт, бүтээгдэхүүний шиж тэжээлийн онцлог, өглөөний цай болон хоолны онцлогууд, хачир, үндсэн бүтээгдэхүүн, түүний шим тэжээлийн онцлог сэдвийн хүрээнд онолын мэдлэгээ тэлсэн байна. Улмаар өглөөний цай, салад, зууш, шөл, үндсэн хоол, амттан, соус бэлтгэхийг хэдэн төрлөөр бэлтгэж сурсан байна.

ФОТО: