АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Украинд гэнэтийн айлчлал хийхээр Польшоор дамжин Киевт ирээд байгаа ажээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен Украинд гэнэтийн айлчлал хийхээр Польшоор дамжин Киевт ирээд байгаа ажээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен өнөөдөр /2024.05.14/ өглөө Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлал хийхээр хүрэлцэн иржээ. Тэрбээр энэхүү гэнэтийн айлчлалаараа "Украины ард иргэдийг АНУ дэмжиж буйг батлах" гэж түүний айлчлалыг дагалдан яваа "Франс Пресс" агентлагийн сэтгүүлч мэдээлсэн байна. 

Түүний хэлснээр А.Блинкен Польшоос шөнийн галт тэргээр ирсэн бөгөөд удахгүй Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах гэнэ. Түүний айлчлалын хамгийн чухал зүйл бол, "Украины зүүн фронт дахь байлдааны ажиллагаа. Учир нь оросын цэргүүд хил дамнасан довтолгоогоо өргөжүүлж байгаа нь Украинчуудыг маш хүнд байдалд оруулж байгаа нь ойлгомжтой" гэж нэрээ нууцалсан АНУ-ын төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. А.Блинкен Оросууд Украины газар нутаг руу халдан довтолсноос хойш  Киевт дөрөв дэх удаагаа айлчилж байгаа юм. 

Эх сурвалж: BBC