СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж нэг иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж нэг иргэн амиа алджээ

Ховд аймаг, Ховд сум Баруун салаа багийн “Улаан харганат” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/ Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 00:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатсан байсан. Уг гал түймэрт А өртөж нас барсан байсан тул цогцсыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.