Эверестэд салхины хурд 70-80 км/цаг хүрч байгаа тул оргилд хүрэхээр авирч байсан ихэнх уулчин өчигдөр уулнаас буужээ

Эверестэд салхины хурд 70-80 км/цаг хүрч байгаа тул оргилд хүрэхээр авирч байсан ихэнх уулчин өчигдөр уулнаас буужээ

Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан монголын хоёр уулчин тус оргилын 4-р кемпээс дээш яваад 8000 метрийн өндөрт ор сураггүй алга болж, хоёр хоногийн турш холбоо бариагүй байгаа юм. Улмаар хөтөч үйлчилгээний “8K Expeditions” компани аврах ажиллагааг эхлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Сураггүй болсон монгол уулчдыг эрэн хайх ажиллагаанд 8К экспедицийн хоёр Шерпа илгээсэн байгаа аж. Мөн хамгийн сүүлд "TAG" Балбын экспедицийн хэсэг монгол уулчдыг даваа гарагийн 8:54 цагт IV баазаас оргил руу гарч байхыг харсан гэж мэдээлжээ. Одоогоор аврах албаныхны тусламжтайгаар эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа юм. 

Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт Эверестийн оргил руу зам гаргаж, олс татсанаас хойш олон экспедицийн бүлгүүд оргилд гарсан байна. Гэвч Экспедицүүдийг зохицуулдаг баазын баазад байгаа Лакпагийн хэлснээр, "хүчтэй салхины улмаас Эверест рүү авирч байсан олон уулчид буцахаас өөр аргагүй болсон тул мягмар гаригт уулын тагтны хэсгээс ихэнх уулчин буусан. Салхины хурд 70-80 км/цаг хүрч байна" гэж мэдээлжээ.