Владимир Путин БНХАУ-д айлчилж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн гала үдэшлэгт оролцоно гэв

Владимир Путин БНХАУ-д айлчилж, хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн гала үдэшлэгт оролцоно гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпины урилгаар тавдугаар сарын 16-17-нд төрийн айлчлал хийх тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Хоёр улсын удирдагчид хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх гол чиглэлүүдийг тодорхойлж, олон улсын болон бүс нутгийн хамгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж буйг хэвлэлийн мэдээнд дурджээ. Мөн дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Орос, Хятадын соёлын жилүүдийн нээлтэд зориулсан гала үдэшлэгт оролцох аж.

Путин мөн Харбины политехникийн их сургуулийн оюутан, багш нартай уулзалт хийх ажээ. Айлчлалын үеэр В.Путин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, хоёр орны хамтарсан мэдэгдэл болон хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: Al Jazeera