Б.Тулга: Манай уулчид Эверестэд алга болоод 72 цаг болж байгаа тул хүнд нөхцөл байдал үүсэж магадгүй байна

Б.Тулга: Манай уулчид Эверестэд алга болоод 72 цаг болж байгаа тул хүнд нөхцөл байдал үүсэж магадгүй байна

Эверестэд сураггүй болоод буй хоёр монгол уулчны эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг бид цаг тухай бүрд хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллүүдийг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл дээрх үйл явдалтай холбоотойгоор Уулчдын холбооны ерөнхийлөгч асан Б.Тулга мэдээлэл өгчээ.

Тэрбээр, “Непаль улсын Эверестийн оргилд авиралт хийж байсан монголын гурван уулчин эрсдэлтэй байдалд орж, хоёр нь алга болсон байдалтай байна. Бид энэ талаарх мэдээллийг авсан даруйдаа Непаль улстай холбогдсон. Мөн Гадаад харилцааны яамнаас уулчдын гэр бүлтэй холбогдож, эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлсэн байгаа.

Гэхдээ үүссэн нөхцөл байдлыг авч үзвэл өнөөдөр /2024.05.15/ алга болоод бараг 72 цаг болж байна. Тэгэхээр хүнд нөхцөл байдал үүсэхээр байна гэж бид харж байна.

Харин замаасаа буцаж буусан уулчин маань өндрийн өөрчлөлтийн улмаас бие нь муудаж, юм харахгүй болсон. Бууж ирээд арай гайгүй болж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Бид Непалийн уулын холбоо, Засгийн газартай холбогдсон байгаа. Энэ асуудалд тус улсад байгаа Монголын өргөмжлөлт консулд онцгой анхаарал хандуулан ажиллах чиглэл өгсөн. Монголд олон улсын мэргэжлийн уулчны батламж, гэрчилгээ авсан хүн ховор байдаг. Д.Отгонхүүгийн хувьд нэлээд туршлагатай болж, сургалт, семинарт хамрагдаад явж байсан. Нөгөө хоёр залууг нь бид сайн мэдэхгүй байна. Уулын холбоо монголд олон улсад хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн уулын хөтөч бэлтгэхээр 2016 оноос хойш ажиллаж байгаа. Энэ хүрээнд 5-6 жил уулчдаа сургалтад хамруулж байгаа. Энэ жилийн хувьд 400 гаруй уулчин эверестэд авирах зөвшөөрөл авсны дотор манай гурван уулчин багтсан байсан. Уг нь яг авирахад хамгийн боломжтой гэж үзэж цонх нээдэг үеэр явсан ч хоёр нь харамсалтайн холбоогүй болоод байна” гэв.