БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 61 иргэнийг шөнийн клубээс баривчилжээ

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 61 иргэнийг шөнийн клубээс баривчилжээ

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан гадаадын 61 иргэнийг Гванжу дахь гадаад иргэдэд үйлчилдэг шөнийн цэнгээний газраас баривчилжээ. 

Тус улсын цагдаагийн байгууллага болон Цагаачлалын албаны хүмүүс энэ сарын 11-нд тус шөнийн клубт шалгалт хийн оршин суух эрхгүй 61 хүнийг ийнхүү саатуулан баривчилсан байна. Эдгээр этгээдээс хоёр нь хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгааг мөн холбогдох албанаас мэдээлжээ. Энэхүү шөнийн цэнгээний газрын Солонгос эзэн гадаад иргэдийг хууль бусаар ажиллуулдаг гэх мэдээлэл албаны хүмүүст ирсэн ба олон нийтийн анхаарлыг татахгүйн тулд клубээ зөвхөн гадаад хүмүүст зориулан захиалгаар ажиллуулж байсан тул Солонгос эзнийг Цагаачлалын тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.