Онцгой байдлын байгууллагаас нисдэг тэрэгний үзүүлэх дадлагыг хийлээ

Онцгой байдлын байгууллагаас нисдэг тэрэгний үзүүлэх дадлагыг хийлээ

Онцгой байдлын байгууллагын түүхт 20 жилийн тохиож байна. Энэ өдөрт зориулан энэ сарын 16, 17-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газраас Сүхбаатарын талбайд "Алба сурталчлах өдөрлөг"-ийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр л гэхэд нисдэг тэрэгний үзүүлэх дадлагыг хийж олон нийтэд үзүүлэв. 

Уг өдөрлөг нь тус байгууллагын онцлог, төрөл мэргэжлийн хувцас хэрэглэл, аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болоод эрүүл мэндийн тусламж, гамшгаас хамгаалах мэдлэг олгох зорилготой байна. Өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.

ВИДЕО: