Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ганц бие залуусын чуулга уулзалтыг зохиож, хосоо олбол өргөө гэр, 50 толгой бог мал өгнө

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ганц бие залуусын чуулга уулзалтыг зохиож, хосоо олбол өргөө гэр, 50 толгой бог мал өгнө

“Ганц бие залуус”-ийн чуулга уулзалт ирэх долдугаар сарын 24-нд “Дөргөн Хатан” нуур дээр долоо хоногийн турш зохион байгуулагдана.

Уулзалтад баруун таван аймгийн болон Монголын өнцөг булан бүрд суугаа залуусыг оролцох боломжтой. Чуулганаас танилцаж, хосоо олсон залуусыг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар төрийн бодлогоор дэмжиж, өргөө цагаан гэрээр нь хангаж, 50 тооны бог мал өмчилж өгөх аж.

Сонирхуулахад, “Алтайн залуус-2022”  ганц бие залуусын чуулга уулзалтаар танилцсан гурван хосын гэрлэх ёслолыг Говь-Алтай аймгийн Засаг Даргын Тамгийн Газраас зохион байгуулж, өргөө цагаан гэр, 50 толгой мал гардуулсан юм.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө