Ихэнх гол үерийн түвшинг даван үерлэж байгаа тул гол дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа

Ихэнх гол үерийн түвшинг даван үерлэж байгаа тул гол дагуу нутаглаж буй иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа

Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нууруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгджээ. Мөн Булган, Идэр, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Хариг, Булган, Үенч үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.  




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө