ВИДЕО: Хятад улс "нисдэг такси" үйлчилгээнд явах цахилгаанаар ажилладаг онгоцыг олон нийтэд танилцуулжээ

ВИДЕО: Хятад улс "нисдэг такси" үйлчилгээнд явах цахилгаанаар ажилладаг онгоцыг олон нийтэд танилцуулжээ

Өнгөрсөн хоёрдугаар сард Хятад Улсын Шэньжэнь хотод цахилгаанаар ажилладаг таван хүний суудалтай нисдэг такси үйлчилгээний онгоц нээлтэй хийжээ.

Тус онгоцыг Prosperity хэмээн нэрлэсэн бөгөөд олон таниулах анхны нислэгээрээ Шэньжэнь хотын нисэх онгоцны буудлаас хөөрч голын усан дээгүүр 50 км нислэг үйлдэн 20 минутын дараа Жухай хотын гатлага онгоцны боомтод газардсан байна.

Тус хоёр хотын хооронд машинаар хоёр цаг гаруй явдаг аж. Энэхүү нисэх онгоцыг зохион бүтээсэн Шанхайд төвтэй eVTOL стартап компани болох AutoFlight-ийн мэдээлснээр энэхүү нислэг нь далай дамнасан болон хот хоорондын чиглэлд цахилгаанаар хөөрөх, буух (eVTOL) онгоцыг дэлхийд анх удаа олон нийтэд үзүүлсэн юм.

ВИДЕО: