ВИДЕО: Мөрөөдлөө биелүүлсэн монгол дугуйчны талаарх нэвтрүүлгийг хагас өдрийн дотор 1 сая 600 мянга гаруй хүн үзжээ

ВИДЕО: Мөрөөдлөө биелүүлсэн монгол дугуйчны талаарх нэвтрүүлгийг хагас өдрийн дотор 1 сая 600 мянга гаруй хүн үзжээ

Хөлбөмбөгийн спортод дуртай, спортын дэд мастер цолтой 26 настай Б.Очирваань гэх залуу өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 12 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн. Мөн түүний урт аялалын талаар бид өмнө нь түүнтэй ярилцаж байв.

Улмаар манай дугуйчин урт аяллаа өнгөрсөн Мягмар гарагт /2024.05.13/ дуусгаж, зорьсон газартаа амжилттай хүрсэн юм. Түүнчлэн мөрөөдлөө биелүүлэхээр Монголоос Английг зорьсон Б.Очирваанийг түүний урам авдаг хамгийн дуртай тоглогч Манчестер Юнайтад багийн менежер Уэйн Рүүни угтана авч, Манчестерыг зорьсон монгол дугуйчны талаар нэвтрүүлэг бэлтгэж, өчигдөр /2024.05.16/ олны хүртээл болгосон билээ.

Тэгвэл мөрөөдлөө биелүүлсэн хөл бөмбөгийн панат, монгол дугуйчны талаарх тус баримтат нэвтрүүлгийг 16 цагийн дотор нэг сая 600 мянга гаруй хүн үзжээ.

ВИДЕО: