ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр /2024.05.17/ БНХАУ-ын Харбин хотод очсон ба түүнээс өмнө Ши Жиньпин В.Путиныг Хятадын удирдагчдын ажиллаж, амьдардаг Жуннанхай цогцолборт хүлээн авч уулзжээ.
Хятадын төрийн мэдээллийн "Синьхуа" агентлаг мэдээлснээр, хоёр удирдагч зугаалж, цай ууж, стратегийн чухал асуудлаар гүнзгий санал солилцсон гэжээ. Сонирхуулахад, 2014 онд Ши Жиньпин Жуннанхайд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обаматай Жуннанхай цогцолборт уулзаж байсан. Жилийн дараа Бельгийн хаан Филипптэй тэнд уулзсан ба сүүлийн жилүүдэд гадаадын олон удирдагчид тус улсад айлчилсан ч Жуннанхай цогцолборт огт уриагүй аж. Түүнчлэн В.Путин хэлэхдээ гэр бүлийнх нь гишүүд Хятадыг ихээхэн сонирхож байгаа бөгөөд тэдний зарим нь бүр хятадаар ярьж сурч байгаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC