Эверестэд сураггүй болоод буй монголын хоёр уулчны эрлийн ажиллагааны талаарх мэдээллийг бид цаг тухай бүрд хүргэж байгаа билээ. Өмнөх мэдээллүүдийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
“Everest Today” албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн хамгийн сүүлийн мэдээллээр “Аврагчид өнөөдөр /2024.05.17/ өглөө Эверестийн өмнөд оргилоос Монголын уулчин 53 настай Цэдэндамбын Өсөхжаргалын цогцсыг олсон” гэсэн юм. Тэгвэл Катмандугаас 8К компанийн захирал Пемба өнөөдрийн /2024.05.17/ 11:14 цагт уулчин Б.Гангаамаатай холбогдож, "Эрлийн багийн Шерпа өнөөдөр өглөө 8600 метр орчмоос Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон. Нөгөө нь уулчин олдоогүй" гэж мэдэгджээ.