Роналдо 260 сая ам.долларын ашиг олж хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүллээ

Роналдо 260 сая ам.долларын ашиг олж хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүллээ

Португалын нэрт хөлбөмбөгчин Кристиану Роналда энэ онд 260 сая ам.долларын ашиг олж “Форбес” сэтгүүлээс нийтэлдэг хамгийн өндөр ашиг орлоготой тамирчдын жагсаалтыг дөрөв дэх удаагаа тэргүүлжээ. Түүний дараагаар Испанийн гольфчин Жон Рам хоёрдугаарт бичигдэж, гуравдугаарт Лионель Месси оржээ.

Роналдо өнгөрсөн онд тэрбээр 136 сая ам.долларын орлого олж байжээ. Мөн алдартай хөлбөмбөгчид болох Неймар, Карим Бензема нар Саудын Арабын мэргэжлийн лигт шилжсэнийхээ дараа жагсаалтын эхний 10-т багтаад байна. “Форбес” сэтгүүлд бичсэнээр, дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 тамирчин өнгөрсөн 12 сарын хугацаанд нийтдээ 1.38 тэрбум ам.доллар /татварын өмнөх/ олсон нь түүхэн дээд үзүүлэлт юм.

2024 оны дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 тамирчин

  1. Кристиана Роналдо, хөл бөмбөг: 260 сая ам.доллар
  2. Жон Рам, гольф: 218 сая ам.доллар
  3. Лионель Месси, хөл бөмбөг: 135 сая ам.доллар
  4. Леброн Жеймс, сагсан бөмбөг: 128.2 сая ам.доллар
  5. Яннис Антетокунбо, сагсан бөмбөг: 111 сая ам.доллар
  6. Килиан Мбаппе, хөлбөмбөг: 110 сая ам.доллар
  7. Неймар, хөлбөмбөг: 108 сая ам.доллар
  8. Карим Бензема, хөлбөмбөг: 106 сая ам.доллар
  9. Стефен Көрри, сагсан бөмбөг: 102 сая ам.доллар
  10. Ламар Жексон, Америк хөл бөмбөг: 100.5 сая ам.доллар