“Michel & Amazonka” олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг олон нийтэд нээлттэй танилцуулна гэв

“Michel & Amazonka” олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг олон нийтэд нээлттэй танилцуулна гэв

“Парис 2024” зуны 33 дахь олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг чимэх Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг “Michel & Amazonka” брэнд хоёр дахь жилдээ урлаж байна. Энэ удаагийн ёслолын хувцасны хувьд төрийн их 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласанаараа онцлог аж.

“Michel & Amazonka” брэнд энэхүү загвараа анх удаа олон нийтэд нээлттэйгээр 5 дугаар сарын 19-ний өдөр UG Arena-н үндсэн зааланд танилцуулах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь үнэ төлбөргүй бөгөөд үндэсний соёл, нэгдмэл байдлыг эрхэмлэгч хэн бүхэнд нээлттэй аж.