Богд хааны ордон музейд “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах гэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Энэ талаар “Бурхан багшийн лагшин эрдэнэс” залрах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулагчид, “Энэ сарын 20 буюу ирэх Даваа гарагт /2024.05.20/ Богд хааны ордон музейд Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Бурхан багшийн их дүйчин өдөр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд, Олон улсын музейн өдөр, Богд хааны ордон музейн хаан ордны хавар зэрэг үйл ажиллагааг тохиолдуулан БНСУ-аас “Бурхан багшийн үлдэц эрдэнэ” гэх дэлхий дээр нэн ховор хэмээн нэрийддэг зүйлсийг авч ирж, Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа Бурхан багшийн шүд гэж нэрлэгдэж буй цахиур эрдэнэтэй хамтатгана дэлгэх гэж байна. БНСУ-д Олон улсын Буддагийн музей гэж байдаг. Энэхүү музейд хадгалагдаж байгаа Бурхан багшийн үс эрдэнэ, Бурхан багшийн хуруу эрдэнэ, Бурхан багшийн бие лагшин эрдэнэ зэрэг зүйлсийг Монголд авч ирж, олон түмэнд нээлттэй үзүүлэх гэж байна” гэлээ.