“Аль-Жазира” хэвлэл Монголын тухай баримтат кино хийх санал тавьжээ

“Аль-Жазира” хэвлэл Монголын тухай баримтат кино хийх санал тавьжээ

Монгол Улсаас Катар улсад суугаа Элчин сайд П.Сэргэлэн Катарын “Аль-Жазира” хэвлэл, мэдээллийн сүлжээний ерөнхий захирал Мустафа Суагтай уулзав.

Элчин сайд П.Сэргэлэн Монголын соёл, зан заншил, ахуй амьдралыг Булангийн болон Ойрхи Дорнодын орнуудад сурталчлан таниулах, баримтат кино хийх, контент харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ. Харин М.Суаг нь агентлагийнхаа энэ оны контент бэлдэх хуваарь, төсөв хэдийн хуваарилагдсан тул баримтат кино хийх саналыг албан ёсоор бичгээр ирүүлсэн тохиолдолд холбогдох газартаа хүргүүлж, ирэх оны төсөвтөө суулган хамтран ажиллах боломжтойг хэлсэн байна.

Мөн тэрбээр Монгол улсыг "Аль-Жазира"-гаар дамжуулан сурталчлах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, холбогдох хуваарь, төсвийг Элчин сайдын яаманд ойрын хугацаанд хүргүүлэхээр тохиролцжээ. Мөн Монгол улсад болж буй томоохон үйл явдлыг очиж сурвалжлах боломжтой бөгөөд монгол сэтгүүлч, сурвалжлагч нарыг “Аль Жазира”-гийн хэвлэл, мэдээллийн институтэд урт, богино хугацааны сургалтуудад хамруулах, институтээс Монгол улсад мэргэжлийн баг ажиллуулж сургалт зохион байгуулах боломжтойг мэдэгдсэн байна. 




Өнөөдөр тахиа өдөр

21 цагийн өмнө