БНСУ-ын амьтны хүрээлэнд байдаг цор ганц монгол адуу өнөөдөр үхсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ

БНСУ-ын амьтны хүрээлэнд байдаг цор ганц монгол адуу өнөөдөр үхсэн талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ

БНСУ-ын амьтны хүрээлэнд байдаг цор ганц Монгол зэрлэг адуу буюу хулан өнөөдөр /2024.05.19/ үхсэн талаар тус улсын хэвлэлд нийтлэгджээ. Уг монгол зэрлэг адууг Ён Бо гэж нэрлэдэг байсан ба 13 настай эр хулан байсан аж.  

Зөвхөн Монголд байдаг зэрлэг адуу болох хулан нь дэлхийн 12 орны амьдтны хүрээлэнд байдаг ба Сөүлийн Гранд Паркт ганцхан хулан байдаг байжээ. Солонгосын амьтны хүрээлэн, аквариумын нийгэмлэгийн ажилтны мэдээлснээр, “Зэрлэг амьтдын эрүүл мэнд, тэр дундаа туурайг нь эмчлэхийн тулд ерөнхий мэдээ алдуулалт хийх ёстой. Улмаар эмчилгээ хийх явцад олон эрхтэний дутагдалд орж, харамсалтайгаар үхсэн. Энэхүү зэрлэг монгол адуу 2012 оны арванхоёрдугаар сард Солонгост ирсэн. Өнөөдрийн байдлаар Сөүл Гранд Паркт Ёнбо тэргүүтэй таван монгол адуу зүрхний дутагдал, цусархаг ходоодны үрэвсэл гэх мэт өвчнөөр үхсэн байна" гэжээ.




Өнөөдөр тахиа өдөр

22 цагийн өмнө