ШУУРХАЙ: Ираны Ерөнхийлөгч Э.Раиси Азербайжанд айлчлахаар явж байгаад нисдэг тэрэгтэйгээ осолджээ

ШУУРХАЙ: Ираны Ерөнхийлөгч Э.Раиси Азербайжанд айлчлахаар явж байгаад нисдэг тэрэгтэйгээ осолджээ

Өнөөдөр /2024.05.19/ Ираны ерөнхийлөгч Эбрахим Раисиг хөрш Азербайжан улсад айлчлахаар явж байгаад нисдэг тэрэгтэйгээ осолдсон талаар Ираны "Tasnim" агентлаг мэдээллээ.

Осолдсон нисдэг тэрэг нь цуваа болон нисэж байсан бөгөөд гурван нисдэг тэрэгний нэг байсан бөгөөд зарим дипломат ажилчид төв штабтай холбогдож, болсон хэргийн талаар анх мэдээлсэн байна. Одоогоор нисдэг тэргэнд зорчиж явсан хүмүүсийн биеийн байдал болон хэр ноцтой осолдсон талаар тодорхойгүй байгаа аж. Мөн "Tansim" мэдээллийн сувагт, "Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан ерөнхийлөгч Эбрахим Раисигийн хамт нисдэг тэргэнд явж байсан" гэж мэдээлжээ.




Өнөөдөр тахиа өдөр

22 цагийн өмнө