LIVE: ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тэмцээн зохион байгуулах нэрээр мөнгө тараасан асуудлыг оюутнууд дэлгэж, гомдол гаргалаа

LIVE: ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар тэмцээн зохион байгуулах нэрээр мөнгө тараасан асуудлыг оюутнууд дэлгэж, гомдол гаргалаа

Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгийн төлөөлөл хэвлэлийн хурал зохион байгуулав.

Энэ үеэр иргэн Ц.Батболд, “Миний бие аль нэг улс төрийн намд харьяалагддаггүй. 2020 оны орон нутгийн сонгуульд Увс аймагт бие даан нэр дэвшиж, одоогоор тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа хүн байна. 2024 оны сонгуулийн хувьд нэр дэвшигчид тодрохоор намууд бага хурлаа хийж байгаа энэ үед эрх баригч Монгол Ардын нам төрийн эрхийг хууль бусаар авахаар нэр дэвшигчид нь маш олон хууль бус сурталчилгаануудыг хийж, хөдөө орон нутгаар явж байна. Энэ хүрээнд Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатартай холбоотой мэдээллийг та бүхэнд өгөх гэсэн юм. Энэ хүн 16 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж, таван удаа сайдаар сонгогдсон. Түүний хувьд уралдаан тэмцээн хийх нэрийдлээр их хэмжээний мөнгийг тарааж байгаа нөхцөл байдлыг манай шударга оюутнууд хэлж, хууль хяналтын байгууллагад эл асуудлыг шалгахыг хүссэн гомдол гаргаж байгаа. Мөн тус асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Сонгуулийн Ерөнхий хороонд хаяглаж албан тоот хүргүүлж байна” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

11 цагийн өмнө