Б.Ихэрсувдын моделиор ажилласан “ХАТАН“ зураг "Дэлхийн шилдэг 100 эмэгтэй" хөрөг зургийн уралдааны IV байрт шалгарчээ

Б.Ихэрсувдын моделиор ажилласан “ХАТАН“ зураг "Дэлхийн шилдэг 100 эмэгтэй" хөрөг зургийн уралдааны IV байрт шалгарчээ

Дэлхийн мэргэжлийн гэрэл зураг сонирхогчдын дунд томоохонд тооцогдох “35AWARD”-ын “Эмэгтэй хөрөг шилдэг 100 зураг” /RETRATO FEMENINO 100 BEST SINGLE PHOTO/ төрөлд Монгол улсаас “ХАТАН” зураг шилдэг дөрөвт шалгарлаа.

Мөн уг зургийг авсан “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг нь шилдэг 100 гэрэл зурагчинд багтсан байна. “Хайпэй” компанийн захиалгаар “Hipay Naadam” сурталчилгаанд зориулсан уг зураг авалтын зурагчнаар “Урлан” студийн гэрэл зурагчин Миймаагийн Ганзориг (GZ Miimaa), моделиор дуучин Б.Ихэрсувд ажилласан бол зурагт дүрслэгдсэн хатан хувцас нь хувийн цуглуулагч С.Дуламсүрэнгийн алтан сан хөмрөг дэх хосгүй үнэт түүхэн хувцас хэрэглэлд хадгалагдаж байсан нь гэрэл зургийн хальснаа дахин амилсан юм. “Хатан” зураг нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал дээр байршиж байна.




ЭМГЭНЭЛ

12 цагийн өмнө