ВИДЕО: Ираны ерөнхийлөгч И.Раисиг ослоор амиа алдсан гэж албан ёсоор зарлаж, нисдэг тэрэгний бичлэгийг нийтэлжээ

ВИДЕО: Ираны ерөнхийлөгч И.Раисиг ослоор амиа алдсан гэж албан ёсоор зарлаж, нисдэг тэрэгний бичлэгийг нийтэлжээ

"Ираны ерөнхийлөгч Ибрахим Раиси болон түүний төлөөлөгчид нисдэг тэрэгний ослоор нас барсан" гэж Ираны дэд ерөнхийлөгч Мансури мэдэгдсэн байна. Улмаар одоо цогцос таних ажиллагаа эхэлсэн гэж Ираны Tasnim агентлаг мэдээлжээ. 

Мөн Ираны ерөнхийлөгч Ибрахим Райсигийн хамт нисдэг тэргэнд тус улсын Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан, Зүүн Азербайжан мужийн дарга Малик Рахмати нар явж байсан байна. Уг нисдэг тэргэний ослоор найман хүн нас барсан гэж Tasnim агентлаг мэдээлж, Ираны ерөнхийлөгч И.Райсигийн зорчиж явсан нисдэг тэрэгний сэгний дүрс бичлэгийг нийтэлжээ. И.Раиси нь 63 настай байсан бөгөөд 2021 оноос хойш Ираны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 

Эх сурвалж: BBC