XVII зууны үеийн Италийн алдарт зураач Микэланжело Караважжогийн “Магдалэний наманчлал” уран зургийг "Чингис хаан" музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарч буй тусгай үзэсгэлэнд дэлгэжээ.
Монгол улс дахь Италийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр гаргаж буй уг үзэсгэлэнг ирэх сарын 30 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн Италиас урлагийн бүтээл сэргээн засварлагч, доктор Чинциа Паскуали ирж "Чингис хаан" музейн болон салбарын мэргэжилтэн, сонирхогчдод уран зураг сэргээн засварлах сургалт явуулж байгаа аж. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 4-нд болсон бөгөөд музейн захирал С.Чулуун дэлхийд алдартай зураачийн эх бүтээлийг Монголын музейн 100 жилийн түүхэнд анх удаа үзүүлж байгааг дурдаад Чингис хааны алтан хөшөөг Италийн Флоренц хотод хийлгэж авчирснаа онцолсон байна.