Метро барих үйлчилгээний II шатны сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлжээ

Метро барих үйлчилгээний II шатны сонгон шалгаруулалтад дөрвөн оролцогч санал ирүүлжээ

Метроны зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт тавдугаар сарын 3-нд нээгдэх байсан ч оролцогч компаниудаас хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр нээгдэж байгаа аж. Түүнчлэн метро барих үйлчилгээний хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-ын нийт дөрвөн компани саналаа ирүүлсэн байна. 

  • ОХУ-ын "NPS Engineering" компани. Тус компани 181 тэрбум 935 сая төгрөгийн үнийг санал болгож, 10,916,100 төгрөгийн үнийн хөнгөлөлтийг тооцохоор ирүүлжээ. Нийт тооцсон дүн нь 171 тэрбум 18 сая 900 мянган төгрөг. Тендерийн баталгаанд "International Bank for Economic Cooperation" банкаар дамжуулан 909 сая 675 мянган төгрөгийн төлбөрийн үүрэг хүлээхээр болжээ.
  • БНХАУ-ын "China Railway Design Coorporation" компани 176 тэрбум 291 сая 108 мянга 298 төгрөгийн үнийн санал ирүүлжээ. Үнийн хөнгөлөлт тооцоолох хүсэлт ирүүлээгүй. "Bank of China" банкаар 909 сая 675 мянган төгрөгийн тендерийн баталгааг гаргажээ.
  • БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Үнийн хөнгөлөлт тооцоолоогүй бөгөөд тендерийн баталгааг системд хараахан оруулаагүй.
  • Энэтхэг улсын "Guangzhou Metro Group" Co, Ltd 145 тэрбум 548 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Үнийн хөнгөлөлт эдлэх санал гаргаагүй. "Bank of China" банкаар дамжуулж 909 сая 675 мянган төгрөгийн баталгааг гаргажээ. 

Ойрын хугацаанд Тендерийн үнэлгээний хороо хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлнэ гэлээ.