СУИС-аас дөрөвдүгээр дэлгүүр хүртэлх замыг засна

СУИС-аас дөрөвдүгээр дэлгүүр хүртэлх замыг засна

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх замыг 5 дугаар сарын 21-ний өдрийн 04:00 цагаас 22-ны өглөөний 06:00 цагийн хооронд хааж, засвар, шинэчлэл хийхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Уг засварын хүрээнд замыг асфальтбетоноор хучин, тэмдэг тэмдэглэгээ тавьж, хашлагыг нь өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулна. Мөн зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх юм байна.




Өнөөдөр гахай өдөр

15 цагийн өмнө