Нийт салбарынх нь 72 хувь Монголд үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүр шөнийн цагаар нэмэлт тарифаар үйлчилнэ гэж мэдэгдлээ

Нийт салбарынх нь 72 хувь Монголд үйл ажиллагаа явуулдаг "CU" сүлжээ дэлгүүр шөнийн цагаар нэмэлт тарифаар үйлчилнэ гэж мэдэгдлээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ CU сүлжээ дэлгүүр шөнийн цагаар нэмэлт тарифтай үйлчилдэг болох гэж буйгаа мэдэгдэв.

Тодруулбал, CU конвиниенс дэлгүүрийн 24 цагийн салбарууд 2024 оны зургаадугаар сарын 1-ээс эхлэн шөнийн 01:00-05:59 цагийн хооронд шөнийн нэмэлт 10 хувийн тариф тооцох болсныг мэдэгдсэн. Ингэхдээ шөнийн цагийн тарифын нэмэгдлийг тус дэлгүүр 24 цагийн турш тасралтгүй үйлчилгээ үзүүлэхэд нэмэлтээр гарч буй харуул хамгаалалт, тог цахилгаан, шөнийн цагийн ажилтны нэмэгдэл цалин болон ашиглалтын бүх зардлуудад зарцуулах аж.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар БНСУ-ын сүлжээ дэлгүүр “CU”-ийн олон улс дахь салбар дэлгүүрүүдийн тоо 500 давсан үүний 370 нь Монголд үйл ажиллагаа явуулдаг гэх тоон судалгаа гарсан байдаг. “CU” нь анх 2018 онд Монголын зах зээлд нэвтэрсэн бол 2021 онд Малайзад нээгджээ. Анх Малайз улсад нэвтрэхдээ 41 салбартай байсан бол өнөөдрийн байдлаар 140 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин нийт олон улс дахь салбар дэлгүүрийнх нь 72.5 хувь нь Монголд байна. Тодруулбал, Монгол Улс дахь “CU”-ийн салбар дэлгүүрийн тоо 2018 онд 21 байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар нийт 370 болж, эрс нэмэгджээ. "CU”-ийн салбар дэлгүүрүүд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Сэлэнгэ болон Төв аймагт нээгдээд байгаа юм.

Түүнчлэн Монгол болон Малайзын “CU” сүлжээ дэлгүүрүүдийн жилийн дундаж борлуулалт мэдэгдэхүйц өссөн байна. Тухайлбал, Монголд 12 хувь, Малайзад 10.5 хувиар өсөөд байгаа аж. Монгол болон Малайз улсын хувьд “CU”-ийн сүлжээ дэлгүүрүүдээр өдөрт 750 орчим хүн, сард 10 сая үйлчлүүлдэг байна. Сонирхуулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын CU сүлжээ дэлгүүрийн Монгол дахь салбарууд гурван сарын хугацаанд 200 мянга гаруй гоймон худалдаалсан талаар тус улсын хэвлэлээс эш татаж бид өмнө нь мэдээлж байсан билээ.

 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө