ВИДЕО: Судлаачид ӨМӨЗО-оос 165 сая жилийн өмнөх "Соно"-ыг бүрэн бүтнээр нь олжээ

ВИДЕО: Судлаачид ӨМӨЗО-оос 165 сая жилийн өмнөх "Соно"-ыг бүрэн бүтнээр нь олжээ

Судлаачид саяхан Хятадын хойд нутгийн ӨМӨЗО-оос 165 сая жилийн өмнөх соно олжээ. Энэхүү олдвор нь одоогоор олдсон хамгийн эртний бөгөөд бараг бүтнээрээ олдсон соно болсон талаар БНХАУ-ын GGTN агентлаг мэдээлэв.

Нинченг мужаас олдсон чулуужсан яс нь өнөөг хүртэл олдсон Дундад Юрийн галавын Euthemistidae олдворын хамгийн бүрэн бүтэн хадгалалт гэдгийг Нийслэлийн Багшийн их сургууль, Гуанжоугийн их сургууль, Сун Ятсений их сургуулийн хамтарсан судалгааны багийнхан мэдэгдсэн байна.

Энэ нь устаж үгүй болсон “соно”-ын төрөл бөгөөд Kidaneuthemis ningchengensis гэж нэрлэж буй аж.

Энэхүү чулуужсан олдвор нь геологийн палеонтологийн нийгэмлэгт “соно”-ын байгалийн түүх, хувьслыг судлах шинэ чухал үндэслэл болж, шинжлэх ухааны дэмжлэг үзүүлэхээс гадна олон улсын энтомологийн нийгэмлэгт Euthemistidae овгийн талаар илүү гүнзгий ойлголттой болоход илүү өргөн хүрээтэй морфологийн үндэс болох юм.

ВИДЕО: