Иран улсад тав хоногийн турш гашуудал зарлаж, олон мянган иргэд сүм хийдийн гадаа цугларчээ

Иран улсад тав хоногийн турш гашуудал зарлаж, олон мянган иргэд сүм хийдийн гадаа цугларчээ

Өнгөрсөн ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси хөрш Азербайжан улсад айлчлахаар явж байгаад нисдэг тэрэгтэйгээ осолдож, нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. Уг ослоор  нисдэг тэргэнд байсан улс төрийн болоод шашны удирдагчид, нислэгийн багийнхан, бие хамгаалагч гээд нийт есөн хүн газар дээрээ амиа алдсан юм.

Түүнийг хамтрагч, туслахуудын хамт таалал төгссөн явдалд эмгэнэл илэрхийлж Аятолла аль Хаменей улс орон даяар тав хоногийн турш гашуудал зарлажээ. Мөн Ираны нутаг дэвсгэр даяар олон мянган иргэн сүм, талбайд цуглаж эмгэнэл, гашуудлаа илэрхийлж байна. Ираны ард түмнээс гадна олон улсын удирдагчид, хамтын нийгэмлэгийн байгууллагууд Иран улсад эмгэнэл илэрхийлсээр байгаа юм.

Ираны Ерөнхийлөгчийг ирэх пүрэв гарагт төрсөн нутагт нь оршуулах гэж байгаа талаар мэдээлэл гарсан бөгөөд 50 хоногийн хугацаанд дараагийн удирдагчдыг сонгох сонгууль зарлах ёстой тус улсын хуулийн дагуу зургадугаар сарын 28-ны өдөр шинэ төрийн тэргүүнийг сонгох юм.