Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол”-ыг зохион байгуулна

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол”-ыг зохион байгуулна

Ууланд дурлагсдын групп, “Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх Улаанбаатар аялагч клуб хамтран уулчдын сонирхол нэгт анд найз, ах, дүү, дэлхийн дээвэр Эверестийн оргилд хөтөчгүй авиралтыг бие даан амжилттай гүйцэтгээд үүрд тэндээ үлдсэн уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол”-ыг зохион байгуулахаар болжээ.

Ёслол 2024 оны тавдугаар сарын 27-ны оройн 20:00-22:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Мөн Энэхүү үйл ажиллагаанд оролцохоор ирэхдээ дараах зүйлсийг анхаарна уу:

  • Зул өргөсөн газрыг бохирдуулахгүйн тулд зулын доор тавих зүйл, цаас бэлдэх
  • Жаргаж дууссан зул болон бусад хог хийх уут. Явахдаа хог үлдээлгүй явах
  • Олон хүн цугласан газар хувийн эд зүйлдээ болгоомжтой байх
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг гэмтээхгүй, хамгаалах
  • Бусад иргэд, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх
  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх
  • Үймээн самуун үүсгэхгүй байх
  • Бусдын эрхийг хүндэтгэх
  • Зөвшөөрөгдсөн цагт үйл ажиллагааг дуусгаж тарах

Та бүхнийг ёс зүйтэй, хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна.