Тайваний тусгаар тогтнох оролдлогыг эсэргүүцсэн БНХАУ Тайваний арлыг тойрсон цэргийн сургуулилт эхлүүлжээ

Тайваний тусгаар тогтнох оролдлогыг эсэргүүцсэн БНХАУ Тайваний арлыг тойрсон цэргийн сургуулилт эхлүүлжээ

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Тайваний арлын ойролцоо хийж буй "Хамтарсан сэлэм-2024А" сургуулилт үргэлжилж байна. Энэхүү сургуулилтаар цэргүүдийн сургалтын үр дүнг шалгаж, БНХАУ-ын бүрэн эрхт, аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах чадварыг дээшлүүлэх, гол зорилтот газрыг хамтран довтлох, арлын дотно гаднаас нэгдсэн үйл ажиллагаа явуулан, байлдааны бүсийн цэрэг армийн бодит чадварыг шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Энэ нь нэг талаараа Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд хийж буй үйл ажиллагаа боловч нөгөө талаар "Тайваний тусгаар тогтнох, салан тугсаарлах” оролдлогод чиглүүлж буй хүчтэй шийтгэл, хатуу сэрэмжлүүлэг гэдгийг хурандаа Ли Ши мэдэгджээ.

Тайваны шинэ ерөнхийлөгч өнгөрсөн даваа гарагт тангараг өргөх үедээ Бээжингийн заналхийлэл, сэрэмжлүүлгийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн ба үүнийг нь Хятад буруутган, “Хамтарсан сэлэм-2024А” нэртэй хүч чадлын үзүүлбэр үзүүлж байгаа аж. Тайванийн Батлан ​​хамгаалах яам хариуд нь цэргийн хүчээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж,  “Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулсан үндэслэлгүй өдөөн хатгалга, үйл ажиллагаа” гэж шүүмжлээд байна.




ЭМГЭНЭЛ

11 цагийн өмнө