Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өчигдөр /2024.05.24/ долоон минутын турш 16 мм голчтой мөндөр, 13.9 мм аадар бороо оржээ. Мөн Батцэнгэл, Булган сумын нутгаар 11-14 минутын турш мөндөр орсон талаар аймгийн ЦУОШГ-аас мэдээлсэн байна.
Мөн зуны саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу бороотой байхаас гадна гэнэтийн аадар бороо орох нь нэмэгдэх төлөв гараад буй. Иймд хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.
ВИДЕО: