"Ираны ерөнхийлөгч И.Раисигийн зорчиж яваад сүйрсэн нисдэг тэргэний эвдэрч сүйдсэн хэсгүүдээс сумны ул мөр олдоогүй" гэжээ

"Ираны ерөнхийлөгч И.Раисигийн зорчиж яваад сүйрсэн нисдэг тэргэний эвдэрч сүйдсэн хэсгүүдээс сумны ул мөр олдоогүй" гэжээ

Ираны ерөнхийлөгч И.Раиси болон түүнтэй хамт зорчиж явсан төлөөлөгчид нисдэг тэргэний ослоор нас барсан хэрэг явдал өнгөрөгч ням гараг /2024.05.19/-т болсон. Тодруулбал, Ираны ерөнхийлөгч И.Райсигийн хамт нисдэг тэргэнд тус улсын Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан, Зүүн Азербайжан мужийн дарга Малик Рахмати нарын найман хүн явж байсан гэдэг. 

Тэгвэл нисдэг тэрэгний ослын шалтгааныг шалгах ажиллагааны тайлан гарсан талаар Ираны төрийн мэдлийн Tasnim агентлаг мэдээлжээ. Тайланд, "нисдэг тэрэг бүх нислэгийн туршид өгөгдсөн чиглэлийг дагаж, замаасаа хазайгаагүй явсан. Осол болохоос 1 минутын өмнө нисдэг тэрэгний нисгэгч ерөнхийлөгчийн цуваанд явсан өөр хоёр нисдэг тэрэгтэй холбоо тогтоосон байна. Нисдэг тэргэний эвдэрч сүйдсэн хэсгүүдэд сумны ул мөр олдоогүй. Манантай, хүйтэн байсан нь эрэн хайх, аврах ажиллагаа шөнийн турш явагдахад нөлөөлсөн гэжээ.

Эх сурвалж: BBC