Эверестийн оргилд Монголын рекордыг тогтоож, харамсалтайгаар амиа алдсан хоёр уулчны дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол” өнөөдөр болно

Эверестийн оргилд Монголын рекордыг тогтоож, харамсалтайгаар амиа алдсан хоёр уулчны дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол” өнөөдөр болно

Монгол Улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дэлхийн дээвэр Эверестийн оргилд нэмэлт хүчил төрөгч, шерпа нарын тусламжгүйгээр авиралт хийж монголын рекордыг тогтоож, оргилдоод харамсалтайгаар амиа алдсан хэрэг явдал болоод буй.

Тэгвэл тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол” зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Ууланд дурлагсдын групп, “Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх Улаанбаатар аялагч клуб хамтран уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол”-ыг өнөөдөр /2024.05.27/ 20:00-22:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.