БНХАУ-ын жуулчид Алтай таван богдод аялал хийж, цанаар гулган, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц контент бүтээжээ.
Тодруулбал, тэд Монголд 10 хоногийн хугацааг өнгөрүүлсэн бөгөөд ууланд цанаар гулгаж, өдөр бүр өөр хөндийг судалж түүнийхээ талаар бичлэг хийжээ. Тэд нөхөрлөлийн оргил хэмээн нэрлэсэн Орос, Хятад, Монгол гурван улсын хилд орших оргил дээр энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр Бээжингийн цагаар 11:50 цагт оргилдож, улсынхаа далбааг мандуулсан байна. Мөн тэд өдөр бүр цанаар гулгаж, түүнийхээ талаар бичлэг хийн сошиал хаягаараа дамжуулан олон нийтэд хүртээл болгож байгаа аж.
ВИДЕО:
Хятад жуулчид Алтай таван богдод ирж гулгаад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах гоё контент хийжээ. Уулын орой дээр гараад улсынхаа далбааг намируулсан байна. Түүнийг нь хараад битгий л Хятадуудыг барьж аваад зодоод байгаарай даа. Эверестийн оргил дээр түмэн… pic.twitter.com/D07s4kagpc
— Самданнямын Мөнхчулуун (@MunkhchuluunS) May 26, 2024