Монгол Улсад тагнуул хийсэн БНХАУ-ын иргэн Х, эх орноосоо урвасан гэх Монгол Улсын иргэн З.Санждорж, Д.Бямбажав, н.Ганзориг нарыг Тагнуулын байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр /2024.03.29/ баривчилж, шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл тухайн нэр бүхий хүмүүсийг үргэлжүүлэн хорих саналыг Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг тус шүүх өнөөдөр буюу тавдугаар сарын 28-ны хэлэлцэхээр товложээ.