Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарчээ

Алтай хотхон орчимд ус зайлуулах 437 метр шугам угсарчээ

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн тойруугийн гудамж буюу "Алтай хотхон" орчимд хур борооны улмаас авто замын болон явган хүний замын зорчих хэсэг усанд автдаг байсан. Улмаар тогтсон усыг соруулах арга хэмжээ авч ажилладаг байсан. Тэгвэл тус байршилд борооны ус зайлуулах 437 метр шугам угсарлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.