Реппер Desant буюу С.Батболдын бие даасан тоглолтыг Улсын их баяр наадмын найруулагч Б.Анар найруулна

Реппер Desant буюу С.Батболдын бие даасан тоглолтыг Улсын их баяр наадмын найруулагч Б.Анар найруулна

Реппер Mr.Desant буюу С.Батболд задгай талбайн анхны бие даасан "BIG FISH" тоглолтоо зургаадугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Энэ талаар тоглолтын ерөнхий продюсер болон реппер Desant нар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Реппер Desant буюу С.Батболд “"BIG FISH" тоглолт миний гурав дахь бие даасан тоглолт. Задгай талбайд хийж буй анхны бие даасан тоглолт болж байгаагаараа онцлог. Миний анхны тоглолт 2014 онд болж байсан. Үүнээс хойш 10 жилийн дараа задгай талбайн, том хэмжээний бие даасан шоуг зохион байгуулж байна. 100 хувь хип хоп тоглолт болно. Найруулга, тайз, хөгжим дээр манай багийнхан илүү анхаарч, энтертайнмент шоуг үзүүлэх болно. Тоглолт эхнээс дуустал зохиолоор явах болно. Миний хийсэн дуунуудаас холбож, бүтэн цогц зохиол маягаар найруулж байгаа. Надтай хамт уран бүтээл хийж байсан артистууд хамтран тоглох болно. Хоёр долоо хоногийн хугацаанд ахиад шинэ уран бүтээлүүд гарна.

Тоглолт 15:00 цагаас хаалгаа нээж, DJ нар уран бүтээлээ тавина. 18:00 цагаас залуу уран бүтээлчид тоглолтыг нээнэ. Улмаар миний 30 орчим дуу дуулагдаж, 00:00 цагт дуусна.

Мөн HOOD дууг өөрийнхөө тоглолт дээр TG, Big Gee, Vanquish нартай дуулах болсондоо баяртай байна. Өмнө нь бүрэн бүрэлдэхүүнээрээ цугладаггүй байсан учраас HOOD дууг дуулж байгаагүй. Тоглолтын Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар, Ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн нар ажиллаж байгаа” гэлээ.