БНСУ-д 3 мянга гаруй салбартай “Mega Coffee” анхны гадаад дахь дэлгүүрээ Монголд нээлээ

БНСУ-д 3 мянга гаруй салбартай “Mega Coffee” анхны гадаад дахь дэлгүүрээ Монголд нээлээ

БНСУ-ын Mega Coffee  энэ сарын сүүлээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод гадаад дахь анхны салбар дэлгүүрээ нээж, дэлхийн зах зээлд гарлаа гэж тус улсын Newsis агентлаг мэдээлэв.

“Mega goffee” нь Өмнөд солонгосын салбартаа ашиг орлогоороо тэргүүлэгч кофены франчайз юм. Тэгвэл тус компаниас  өнөөдөр /2024.05.28/ мэдээлснээр, Мега кофе энэ оны эхний хагаст Монголд анхны гадаад дахь дэлгүүрээ нээхээр төлөвлөж буйгаа дотоодын франчайз эзэмшигчдэдээ саяхан зарласан. Энэ хүрээнд гадаад дахь анхны дэлгүүрээ энэ сарын сүүлчээр Монгол Улсын нийслэл Улаанбаатарт нээж байгаа” гэжээ.

“Mega Coffee” нь БНСУ-д байрлах салбар дэлгүүрүүдийн тоо 3000 давж, өмнө нь тус улсын дотоодын кофены франчайзын дэлгүүрүүдийн тоогоор нэгдүгээрт бичигдэж байсан Ediya Coffee-тэй нягт өрсөлдөж байгаа аж.  

Мөн “Mega Coffee” компани нь Монголын зах зээлд нэврэхийн тулд өнгөрсөн жил Монгол Улсын дотоодын боломжит түншүүдтэй уулзаж, зах зээлийн судалгаа хийсэн байна. Улмаар Монголын UB групп (Улаанбаатар групп)-ийг түншээр сонгожээ. Мөн тус компани Монголд салбаруудаа нээсний дараа Филиппиний зах зээлд гарахаар төлөвлөж байгаа аж.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө